ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ МЭРГЭЖЛИЙН

ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН

10, 11 ДҮГЭЭР САРЫН БҮРТГЭЛИЙН ХУВААРЬ.


Цахим болон цаасан шалгалтын хэлбэрээ зөв сонгоно уу.


Сар

10 дугаар сарын бүртгэл.

11 дүгээр сарын бүртгэл.

Шалгалтын хэлбэр

Цахим

шалгалт

Цаасан

шалгалт

Цахим 

шалгалт

Цаасан

шалгалт

Бүртгэл хийх өдөр

2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр

2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр

2017 оны 10 дугаар сарын   16-20-ний өдөр

2017 оны 10 дугаар  сарын 23-27-ны өдөр

Бүртгэл 

хийх цаг

9:00-17:00

цагийн хооронд.

9:00-17:00

цагийн хооронд.

10.20-ны 17:00

цаг хүртэл

10.27-ны 17:00

цаг хүртэл


ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН АРГАЧЛАЛ

Нэг. Шалгалтад бүртгүүлэх

        Эрүүл мэндийн хөгжлийн төвийн цахим хуудас www.chd.mohs.mn хаяг уруу орж эхлэл хуудсан дээр байрлах “ШАЛГАЛТ” цэсийг дарна. Шалгалтын бүртгэл сонголтыг дарна. Цонхны баруун дээр байрлах “Хүсэлт илгээх” гэсэн улаан бичгийг дарж мэдээллээ үнэн зөв бөглөөд “Хүсэлт илгээх” гэсэн товчийг дарснаар бид таны хүсэлтийг хүлээн авна. Эсвэл www.license.mohs.mn хаягаар шууд орж бүртгүүлж болно.

1.   Та Монгол хэл дээр Кирилл үсгээр мэдээллээ бөглөнө үү.

2.   Бүртгэл тогтоосон цагийн хооронд явагдаж дуусна.

3.   Та шалгалт өгөх хэлбэрээ /цаас, цахим/ зөв сонгон хуваарьт өдрөө бүртгүүлнэ үү.

4.   Ажиллагсад бол ЗӨВШӨӨРЛИЙН (АЖИЛЛАГСДЫН)-г сонгож бүртгүүлнэ.

5.   2016, 2017 оны төгсөгчид СУРГУУЛЬ ТӨГСӨГЧИД-г сонгож бүртгүүлнэ.

6.   Бүртгүүлэх үед дипломын мэдээлэл шаардагдах тул дипломын дугаараа тэмдэглэж авна уу.

7.   Шалгуулагч регистрийн дугаараа санаатай болон санамсаргүй буруу бүртгүүлсэн тохиолдолд шалгалтад орохгүй болохыг анхаарна уу!

Хоёр. Шалгалтын хуваарь

Бүртгэлийн хугацаа дууссанаас 1 хоногийн дараа www.chd.mohs.mn эсвэл www.license.mohs.mn сайтын “Шалгалтын хуваарь” сонголтоор орж овог, нэр, мэргэжлээ тулган, шалгалтад орох кодоо авч хуваарьт өдрөө харна уу. Шалгалтын дүнг өгөгдсөн кодоор авах тул тогтоох шаардлагатай. Лавлах утас 461529.

Гурав. Шалгалтад бэлтгэх

Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтыг нийт 100 сорилоор авдаг ба шалгуулагч нь шинээр сургууль төгссөн, үндсэн болон төрөлжсөн мэргэжлээр ажилладаг зэргээс хамааран 70-75 хувь нь мэргэжлийн, 10-20 хувь нь нийгмийн эрүүл мэнд, 5-10 хувь нь эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хууль эрх зүйн сорилууд тус тус байна.

Шалгалтад бэлтгэх зорилгоор мэргэжлийн холбогдолтой сурах бичиг, гарын авлагыг унших шаардлагатай. Түүнчлэн Эрүүл мэндийн хөгжлийн төвийн www.chd.mohs.mn хаягийн "ШАЛГАЛТ" цэсээр дамжин орж “ Жишээ сорилууд” нэр бүхий баннераас холбогдох мэргэжлийн жишээ сорилыг харж болно.

Дөрөв. Шалгалтад орох

Та шалгалтад ирэхдээ дараах бичиг баримтыг ЭХ ХУВИАР НЬ бэлдэж ирнэ үү!

Ø Иргэний үнэмлэх эсвэл лавлагаа

Ø Сургууль төгссөн диплом /Гадаадын бусад улс оронд төгссөн бол орчуулгын хамт/

Ø Үндсэн мэргэшлийн диплом.

Ø Шалгалтын төлбөр төлсөн баримт алгалтын төлбөрийг шалгалтад орж буй хүн бүр төлнө./

1. Шалгалтын төлбөр 12,000 төгрөг /илүү болон дутуу төлөлттэй баримт хүлээн авахгүй/

2. Хүлээн авах банк Төрийн сан

3. Хүлээн авах байгууллага Эрүүл мэндийн хөгжлийн төв

4. Зориулалт Шалгалтын төлбөр /Овог, нэр, регистрийн дугаар/

5. Дансны дугаар 100900020020

Ø Цаасан шалгалтад ирэх бол балын харандаа /HB2/, баллуур авчирна.

Шалгалтын дүнг www.chd.mohs.mn сайтын ШАЛГАЛТ цэсээр дамжин “Шалгалтын нэгдсэн дүн” гэж үзнэ.

Тав. Шалгалтад тэнцсэн тохиолдолд

Та шалгалтдаа тэнцсэн бол дараах материалыг ПҮРЭВ гарагт Эрүүл мэндийн хөгжлийн төвийн шалгалт хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэн өгнө. Хэрвээ та материал бүрдүүлж өгөөгүй тохиолдолд таны зөвшөөрлийн гэрчилгээ гарахгүй болохыг анхаарна уу.

1. Өргөдлийн маягт /www.chd.mohs.mn сайтын “ШАЛГАЛТ” цэсээр дамжин “Өргөдлийн маягт татаж авах” сонголт даран татаж авч бөглөнө/

2. Дипломын хуулбар, дүнгийн хавсралт, Үндсэн мэргэшлийн диплом /гадаад бол орчуулгатай/-ын нотариатаар баталгаажуулсан хуулбар

3.     Иргэний үнэмлэхийн лавлагаа

4       3х4 хэмжээтэй цээж зураг 2 хувь /сүүлийн 2 сарын хугацаанд авахуулсан, албан хувцастай /

5. Хугацаа дууссан зөвшөөрлийн гэрчилгээ /анх удаа шалгалтад орж байгаа бол шаардлагагүй/

6. Зөвхөн ЭМССайдын 2015 оны “Журам шинэчлэн батлах тухай” 98 дугаар тушаалын 1-р хавсралтын 1.7 заалтын шаардлага ханган 2 жилийн зөвшөөрлийг 5 жилээр сунгаж буй их эмч нар бүрдүүлэх материал

Ø Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан/

Ø Ажиллаж буй байгууллагын тодорхойлолт

7. Тэмдэгтийн хураамж

Ø 2 жилийн зөвшөөрөл авах Хүний их эмч нар                – 10,000 төгрөг төлнө

Ø 5 жилийн зөвшөөрөл авах /Хүний их эмч, УАУ их эмч, Шүдний эмч,

 Эм зүйч, Бага эмч, Эх баригч, Эм найруулагч, Сувилагч нар/

– 5,000 төгрөг төлнө.

Хүлээн авах банк:                                         Улаанбаатар хотын банк

Хүлээн авах байгууллага:                    СБД.УТХ орон нутгийн төсөв

Гүйлгээний утга:                                   Эрүүл мэндийн хөгжлийн төв 9086331

Зориулалт:                                             Тэмдэгтийн хураамж/овог, нэр, РД/

Дансны дугаар:                                     2611192214

Зургаа. Зөвшөөрлийн гэрчилгээ авах

Та дөрөв дүгээр зүйлд заасан материалыг хугацаандаа өгсөн тохиолдолд таны нэр тушаалын төсөлд орж ЭМС-ын тушаалаар баталгаажсаны дараа гэрчилгээ гарах болно. Зөвшөөрлийн гэрчилгээ гарсныг шалгахдаа www.chd.mohs.mn сайтын “Тусгай зөвшөөрөл” сонголтоор дамжин “Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл” сонголтоор орж, харгалзах хугацааны тушаалыг шүүж өөрийн нэрийг харна уу. Та зөвшөөрлийн гэрчилгээг авахдаа өөрийн биеэр иргэний үнэмлэхтэйгээ ПҮРЭВ гарагт ирж авна уу.