Шалгалтын хуваариа шалгах


Бүртгэлийн хугацаа дууссанаас 1 хоногийн дараа www.chd.mohs.mn эсвэл www.license.mohs.mn сайтын “Шалгалтын хуваарь” сонголтоор орж овог, нэр, регистрийн дугаараа тулган, шалгалтад орох кодоо авч хуваарьт өдрөө харна уу. Хуваарийн дагуу ЭМХТ-ийн II байранд буюу арслантай гүүрний зүүн талд хуучнаар эмч нарын дотуур байранд ирж шалгалтадаа орно. Шалгалтын дүнг өгөгдсөн кодоор авах тул кодыг тогтоох шаардлагатай. Лавлах утас 461529


Шалгалтад бэлтгэх


Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтыг нийт 100 сорилоор авдаг ба шалгуулагч нь шинээр сургууль төгссөн, үндсэн болон төрөлжсөн мэргэжлээр ажилладаг зэргээс хамааран 70-75 хувь нь мэргэжлийн, 10-20 хувь нь нийгмийн эрүүл мэндийн, 5-10 хувь нь эмнэлгийн мэргэжилтний ёс зүй болон хууль эрх зүйн сорилууд тус тус байна.

Шалгалтад бэлтгэх зорилгоор мэргэжлийн холбогдолтой сурах бичиг, гарын авлагыг унших шаардлагатай. Түүнчлэн Эрүүл мэндийн хөгжлийн төвийн www.chd.mohs.mn хаягийн "ШАЛГАЛТ" цэсээр дамжин орж “ Жишээ сорилууд” нэр бүхий баннераас холбогдох мэргэжлийн жишээ сорилыг харж болно.


Шалгалтад орох


Та шалгалтад ирэхдээ дараах бичиг баримтыг ЭХ ХУВИАР НЬ бэлдэж ирнэ үү!

Ø Иргэний үнэмлэх эсвэл лавлагаа

Ø Сургууль төгссөн диплом /Гадаадын бусад улс оронд төгссөн бол орчуулгын хамт/

Ø Үндсэн мэргэшлийн диплом.

Ø Шалгалтын төлбөр төлсөн баримт алгалтын төлбөрийг шалгалтад орж буй хүн бүр төлнө./

1. Шалгалтын төлбөр              12,000 төгрөг /илүү ба дутуу төлөлттэй                                                                                                      баримт хүлээн авахгүй/

2. Хүлээн авах банк                 Төрийн сан

3. Хүлээн авах байгууллага    Эрүүл мэндийн хөгжлийн төв

4. Зориулалт                             Шалгалтын төлбөр /Овог, нэр, регистрийн дугаар/

5. Дансны дугаар                     100900020020

Ø Цаасан шалгалтад ирэх бол балын харандаа /HB2/, баллуур авчирна.

Шалгалтын дүнг www.chd.mohs.mn сайтын  ШАЛГАЛТ цэсээр дамжин “Шалгалтын нэгдсэн дүн” гэж үзнэ.